Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулмаар байгаа ч “Хувьцаагаа яг хаанаас, яаж авах вэ?” гэдгээ мэдэхгүй байна уу?
Хувьцаа авахын тулд эхлээд Монголын хөрөнгийн бирж рүү шууд мөнгө хийх биш, үнэт цаасны компанид хөрөнгө оруулалтын данс нээх хэрэгтэй.
Тэгээд ердөө:
1. Данс нээх → 2. Дансаа цэнэглэх → 3. Хувьцаагаа сонгож арилжаалах гэсэн 3 үндсэн алхамтай.
Гэхдээ энд нэг чухал зүйл бий.
Үнэт цаасны компаниа яаж сонгох вэ?
Зүгээр л хамгийн эхний таарсан брокероо сонгох шаардлагагүй.
Сонгохдоо:
Арилжааны систем, гар утасны апптай юу?
Арилжааны шимтгэл нь хэд вэ?
Судалгаа, шинжилгээ тогтмол гаргадаг уу?
Дотоодын болон гадаадын арилжаа санал болгодог уу?
Харилцагчдаа мэдээлэл, зөвлөгөөгөөр хэр сайн хангадаг вэ?
гэх мэт зүйлсийг харьцуулж болно.
Мөн Монголд бүртгэлтэй бүх брокерын компани адилхан биш. Зарим нь өөрийн арилжааны системтэй, зарим нь бэлэн платформ ашигладаг, зарим нь гадаадын хувьцааны арилжаа санал болгодог.

Харин хувьцаагаа авахдаа?
Апп дээрээ хувьцаагаа хайгаад шууд “авах” товч дараад дуусахгүй.
Захиалгын самбар дээр тухайн хувьцааг хэдэн төгрөгөөр, хэдэн ширхэгээр авах болон зарах захиалгууд байгааг харж болно.
Жишээ нь авах захиалга их, зарах захиалга бага байвал ханш өсөх дарамт үүсэх боломжтой. Харин зарах захиалга давамгай байвал эсрэгээрээ ханш буурах дарамт үүсэж болно.
Гэхдээ энэ бол зөвхөн арилжааны механизмыг ойлгох нэг үзүүлэлт болохоос “энэ хувьцааг ав” гэсэн дохио биш.

Тэгээд хувьцаагаа хэрхэн худалдаж авах вэ?
Дансаа үнэт цаасны компани дээр нээлгэж, мөнгөө байршуулсны дараа дараагийн алхам бол худалдан авах захиалга өгөх.
Та сонирхож байгаа хувьцаагаа арилжааны системээсээ сонгоод:
хэдэн ширхэг авах,
ямар үнээр авах
зэрэг мэдээллээ оруулж, худалдан авах захиалгаа илгээнэ.
Таны захиалга зах зээл дээрх тохирох зарах захиалгатай нийцвэл арилжаа хийгдэж, хувьцаа таны үнэт цаасны дансанд бүртгэгдэнэ.
Ингээд та тухайн компанийн хувьцаа эзэмшигч болж байна. Тэгснээр таны авсан компани ногдол ашиг олгох бол таны данс руу орно.
Гэхдээ эндээс хөрөнгө оруулалтын өөр нэг чухал хэсэг эхэлнэ.
Энэ хичээлээр та эхлээд хөрөнгийн зах зээлд оролцох үүд хаалгаа нээх юм
👉 Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулж эхлэх гэж байгаа ч хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ хичээлээс эхлээрэй.
💳 Төлбөр: 20,000₮
Төлбөр хийх:
Хаан банк
IBAN: 47000500 Данс: 5035539014
Наранмөнх Цогбадрах
Гүйлгээний утга дээр Facebook нэр + Email-ээ бичнэ үү.
Манай фэйсбүүк пэйж: https://www.facebook.com/profile.php?id=61581798307956
Жишээ: Бат – [email protected]
Төлбөр хийсний дараа гүйлгээний баримтаа энэ чат руу илгээнэ үү.
Төлбөр баталгаажсаны дараа танд бүтэн сургалтын видеог илгээнэ.
🎓 Хэрэв та зөвхөн хувьцаа биш, хувьцаа + бонд + багц бүрдүүлэлт + гадаад арилжаа зэргийг бүгдийг нь сурахыг хүсвэл Цогц сургалт-ыг сонирхоорой.


