Хүмүүс мөнгийг адилхан хардаггүй.

Зарим хүн мөнгөө өнөөдөр амьдралаа сайжруулахын тулд ашигладаг бол зарим нь ирээдүйдээ зориулж хадгалдаг. Зарим нь мөнгөө өсгөхийг хүсдэг бол зарим нь эрсдэлээс аль болох зайлсхийдэг.

Таны мөнгөтэй харьцах хандлага нь юунд мөнгө зарцуулах, хэр их хуримтлуулах, ямар эрсдэл хүлээх зэрэг санхүүгийн шийдвэрүүдэд тань шууд нөлөөлдөг.

Үүнийг таван төрлийн мөнгөний хандлагыг авч үздэг.

1. Орчин үеийн сэтгэлгээтэй хүн — Тогос

Эдгээр хүмүүс өнөөдрөөрөө амьдрах, шинэ зүйл турших, хамгийн сүүлийн үеийн lifestyle-ийг эрхэмлэх хандлагатай.

Жишээлбэл, өмнөх утас нь хангалттай сайн байсан ч хамгийн сүүлийн үеийн загварыг авахыг хүсэх гэх мэт.

Гол эрсдэл нь lifestyle inflation буюу орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ дагаад өсөх явдал.

Ямар арга хэмжээ авах вэ?

Өөртөө зарцуулж болох мөнгөний тодорхой хязгаар тогтоо.

Жишээлбэл, цалингийнхаа 15–20%-ийг өөрийн хүссэн зүйлд зориулаад, үлдсэн мөнгөө автоматаар хуримтлал эсвэл хөрөнгө оруулалт руу шилжүүлж болно.

2. Бизнес сэтгэлгээтэй хүн — Чоно

Эдгээр хүмүүс мөнгийг өсгөх хэрэгсэл гэж хардаг.

Бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулах, шинэ боломж хайх сонирхол ихтэй.

Гэхдээ нэг эрсдэл бий.

Өөртөө хэт итгэх.

Өндөр өгөөж хайхдаа хэт их эрсдэл хүлээж болно.

Ямар арга хэмжээ авах вэ?

Мөнгөө хоёр хэсэгт хувааж бод.

Нэг хэсэг нь хамгаалах ёстой капитал, нөгөө хэсэг нь өсөлтийн зориулалттай капитал байж болно.

Ингэснээр бүх хөрөнгөө нэг дор өндөр эрсдэлд оруулахгүй.

3. Хэмнэлттэй хүн — Хэрэм

Хэрэм өвлийн бэлтгэлээ базаадаг шиг эдгээр хүмүүс мөнгөө хадгалахдаа сайн.

Тэд илүү зардлаас зайлсхийж, энгийн амьдралыг эрхэмлэдэг.

Гэхдээ хэт хэмнэлттэй байх нь бас эрсдэлтэй.

Та мөнгөө хамгаалж байгаа юу, эсвэл мөнгө олох боломжоо хязгаарлаж байна уу?

Яах вэ?

Бүх мөнгөө зөвхөн хадгаламжид байлгахын оронд өөрт тохирох хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж, бага хэмжээгээр эхэлж болно.

4. Бодитой сэтгэгч — Шар шувуу

Эдгээр хүмүүс шийдвэр гаргахаасаа өмнө сайтар судалдаг.

Орлого, зардлаа бүртгэж, томоохон санхүүгийн шийдвэр гаргахаасаа өмнө мэдээлэл цуглуулдаг.

Давуу тал нь санхүүгийн хувьд тогтвортой.

Харин сул тал нь хэт их бодож, шийдвэр гаргахад удах.

Яах вэ?

Том шийдвэр бүрт deadline тавь.

Судалгаагаа хийх тодорхой хугацаатай болсны дараа шийдвэрээ гаргаж сур.

5. Нийгэмч сэтгэлгээтэй хүн — Дельфин

Эдгээр хүмүүс найз нөхөд, аялал, арга хэмжээ, хамтын туршлагад мөнгө зарцуулах дуртай.

Тэдний хувьд мөнгөөр худалдаж авч байгаа зүйлээс илүү туршлага, харилцаа чухал.

Гэхдээ бусдын нөлөөгөөр өөрт тохирохгүй зардал гаргах эрсдэлтэй.

Яах вэ?

Бусдын санал болгож буй бүх зүйлд заавал нэгдэх шаардлагагүй.

Ижил туршлагыг бага зардлаар авах боломж байгаа эсэхийг бодож үз.

Тэгвэл та аль нь вэ?

Мөнгөний хандлагаа ойлгох нь өөрийгөө шүүмжлэхийн тулд биш.

Харин өөрийн сул талаа мэдэж, санхүүгийн шийдвэрээ илүү зөв гаргахын тулд хэрэгтэй.

Таны мөнгөтэй харьцах хэв маяг өөрчлөгдөж болно. Хамгийн чухал нь өөрийнхөө хандлагыг мэддэг байх явдал юм.

Мөнгөтэй хэрхэн харьцдагаа тодорхойлох файл татах линк: https://shkd.us/BUJEWZCt

Reply

Avatar

or to participate